Шинэ төсөл хүлээн авч байна

Бизнест тань ажиллах программыг санаанаас нь ашиглалт хүртэл бүтээнэ.

Би Баясгалан. Утсаар монголоор хариулдаг AI оператор, вэб сайт, захиалга болон санхүүгийн системийг бие даан хийдэг хөгжүүлэгч. Японд мэргэжил эзэмшээд, одоо Улаанбаатарт бодит бизнесүүдэд систем нэвтрүүлж байна.

Нарлаг кафе

AI хариулж байна

00:00
Жишээ дуудлага: Bedel AI Box кафены ширээний захиалга авч байна.

Юу хийж өгөх вэ

Та асуудлаа хэлээрэй. Би тохирох шийдлийг санал болгоод, бүтээж, ажиллуулж өгнө.

AI утасны оператор

Дуудлагад өдөр шөнөгүй монголоор хариулж, захиалга болон цаг авч, QPay нэхэмжлэх илгээнэ. Ажилтнууд тань утсанд хүлээж суухгүй, нэг ч дуудлага алдагдахгүй.

Хэнд тохиромжтой вэ
Ресторан, эмнэлэг, салон, дэлгүүр
Жишээ ажил
Bedel AI Box

Вэб сайт ба вэб апп

Цаг захиалгын систем, онлайн дэлгүүр, админ самбар гэх мэт. Утсан дээр ч, компьютер дээр ч хурдан ажиллаж, олон хэлийг дэмжинэ.

Хэнд тохиромжтой вэ
Үйлчилгээ, худалдаа, стартап

Санхүү, бараа материалын систем

Борлуулалт, зардал, үлдэгдэл, НӨАТ болон eBarimt-ийг нэг дор бүртгэж, ашиг алдагдлаа бодит цагаар харна.

Хэнд тохиромжтой вэ
Жижиг, дунд бизнес
Жишээ ажил
BedelERP

AI автоматжуулалт

Хурлын тэмдэглэл хөтлөх, баримт боловсруулах, хэрэглэгчийн асуултад хариулах гэх мэт давтагддаг ажлыг AI-аар гүйцэтгүүлнэ.

Хэнд тохиромжтой вэ
Байгууллага, албан газар

Хийсэн ажлууд

Бодит хэрэглэгчтэй бүтээгдэхүүнээс эхлээд туршилтын төсөл хүртэл.

Bedel AI Box

Bedel AI Box

Худалдаалагдаж буй
Асуудал
Жижиг бизнесүүд ачаалалтай цагаар болон ажлын бус цагаар утсаа авч чадалгүй, захиалгаа алддаг.
Шийдэл
Утасны шугамд шууд холбогдож, монголоор ярилцан захиалга авч, төлбөрийн нэхэмжлэх илгээдэг AI оператор. Харилцагч бүр AI-ийн заавар болон бараа бүтээгдэхүүнээ өөрөө удирдана.
Миний хийсэн зүйл
Архитектур, backend, дуу хоолой боловсруулалт, админ самбар, сервер болон deploy. Бүгдийг нь ганцаараа хийсэн.
VoIP / SIPVoice AI (STT/TTS)OpenAI Function CallingQPayDockerMonitoringPython (FastAPI)PostgreSQL
Live Demo Код хаалттай — хүсвэл танилцуулна

Бусад төслүүд

Хайгуул

Туршилтын хувилбар

Монголд үйлчилгээ хэрэгтэй хүнийг тэр үйлчилгээг үзүүлдэг хүнтэй холбодог платформ. Хэрэглэгч «Баянгол дүүрэгт сантехникч яаралтай хэрэгтэй байна» гэж энгийн монголоор бичихэд хүсэлт нь шалгагдсан, чөлөөтэй байгаа эрхлэгч рүү шууд очно. Лавлах сайт шиг хайж суух шаардлагагүй.

Live Demo Код хаалттай — хүсвэл танилцуулна

BedelERP

Хөгжүүлж буй

Монголын жижиг, дунд бизнест зориулсан, дуу хоолойгоор удирддаг нягтлан бодох бүртгэлийн цөм. «Өнөөдөр 3 шуудай гурил зарлаа» гэх мэт яриаг зөв санхүүгийн бүртгэл болгоно. Bedel AI Box-ийн ард ажиллах санхүүгийн систем юм.

Код хаалттай — хүсвэл танилцуулна

Хурлын протокол AI

Хөгжүүлж буй

Монгол хэлээрх хурлын бичлэгээс хэн юу ярьсныг тэмдэглэж, шийдвэр болон даалгаврын хамт бүтэцлэгдсэн протоколыг автоматаар гаргадаг систем.

Код хаалттай — хүсвэл танилцуулна

BookingSystem

Дууссан

Орчин үеийн full-stack архитектураар бүтээсэн захиалгын удирдлагын цогц систем. Олон хэлний дэмжлэг (MN, EN, JP), Stripe төлбөр тооцоо, бодит цагийн хуваарь гэх мэт боломжуудтай юм.

E-Commerce Website

Дууссан

Онлайн худалдааны бүх үндсэн боломжийг агуулсан иж бүрэн e-commerce платформ. Бүтээгдэхүүний каталог, сагс, хэрэглэгчийн нэвтрэх систем, захиалгын удирдлага, найдвартай төлбөр тооцоо зэргийг бүгдийг нь хэрэгжүүлсэн юм.

EcoRoute Optimizer

Бодит физикийн өгөгдөл болон зам хөдөлгөөний мэдээлэлд тулгуурлан хүргэлтийн маршрутыг оновчтой төлөвлөж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад туслахаар бүтээсэн ногоон логистикийн платформ юм.

MindSync AI

Дууссан

Япон хэл дээр бүрэн ажилладаг, дуу хоолойгоор харилцдаг сэтгэл зүйн AI зөвлөх. Найдвартай нэвтрэх систем, чатын түүх хадгалах болон төлбөртэй (Premium) эрхийн боломжуудтай юм.

Hand & Eye Gesture Mouse

Дууссан

Гарын хөдөлгөөн болон нүдний харцаар хулганы курсорыг удирдаж, товч дарах боломжтой компьютерийн харааны технологид суурилсан програм юм.

Хэрхэн хамтран ажиллах вэ

  1. 1

    Ярилцлага

    Бизнес болон шийдэх гэж буй асуудлыг тань сонсоно. Юу хийвэл хамгийн их үр өгөхийг хамтдаа тодорхойлно.

  2. 2

    Санал

    Хийх ажил, хугацаа, үнийг бичгээр тодорхой гаргаж өгнө. Та зөвшөөрсний дараа ажил эхэлнэ.

  3. 3

    Бүтээлт

    Долоо хоног бүр ажиллаж буй хувилбарыг үзүүлж, санал хүсэлтийг тань тухай бүрт нь тусгана.

  4. 4

    Нээлт ба дэмжлэг

    Системийг ашиглалтад оруулж, ажилтнуудад тань зааж өгнө. Нээсний дараа ч алдаа засаж, хөгжүүлэлтийг үргэлжлүүлнэ.

Яагаад надтай ажиллах вэ

Эхнээс нь дуустал нэг хүн

Дизайн, backend, AI, сервер гээд бүгдийг өөрөө хийдэг. Мэдээлэл дамжихдаа гээгдэхгүй, хариуцлага нэг дор байна.

Бодит ашиглалтын туршлага

Bedel AI Box бодит харилцагчдын дуудлагад хариулж байна. Демо биш, өдөр тутмын ажилд хэрэглэгдэж буй систем.

Монгол, англи, япон хэлээр

Гадаадын харилцагчтай ажиллах, баримт бичгийг англи, япон хэлээр бэлтгэхэд асуудалгүй.

Японд суралцсан

IT Engineer & Full-Stack Developer мэргэжлийг Японд эзэмшсэн. Тэндхийн нягт нямбай ажлын соёлыг төсөл бүртээ баримталдаг.

Ашигладаг технологи

  • Next.js / React
  • TypeScript
  • Tailwind CSS
  • Python (FastAPI)
  • Java / Spring Boot
  • NestJS / Node.js
  • Ruby on Rails
  • PostgreSQL
  • Redis
  • Docker
  • AWS
  • Claude / OpenAI
  • STT / TTS
  • SIP / VoIP
  • QPay / Stripe
  • gRPC

Төслөө ярилцъя

Бизнес тань юу хийдэг, ямар асуудлыг шийдмээр байгаа, хэзээ хэрэгтэй байгааг товч бичээд илгээгээрэй. Удалгүй хариу өгнө.

Ажил олгогч бол: CV татах